О.Содбилэг чуулгандаа сууж чадалгүй бүрэн эрхээ дуусгах нь…

2020-05-22 1107 0

УИХ-ын хаврын чуулганд оролцож чадаагүй ганц гишүүн бол О.Содбилэг. Тэрээр чуулганы завсарлагаар Европыг зорьсон бөгөөд коронавирусийн цар тахлын улмаас хөл хорионд орж, өдий болтол эх орондоо ирж амжаагүй байна. Харин УИХ-ын Тамгын газар түүнийг чуулганы хугацаанд өвчтэй гэж бүртгэжээ.

О.Содбилэг гишүүнийг энэ сарын эхээр Франкфурт руу хийсэн чартер нислэгээр ирнэ гэж байсан ч ирж амжаагүй. Уг нь түүнийг энэ сонгуулиар Орхон аймгаа сольж, Завханд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн гэх мэдээлэл байсан ч тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэр дэвшихгүй болсноо мэдэгджээ.

Тэрээр нүүр номдоо “Би дөрвөн жил завсарлах болсноо жилийн өмнө шийдэж, У.Хүрэлсүх даргад 2019 онд Эрдэнэтэд ажил хэргээр очих үед нь хэлсэн. Би улс төрд 25 насандаа орж, УИХ-ын гишүүнээр сүүлийн найман жил ажиллахдаа чадах бүхнээ хийж, ёс суртахууны болон хуулийн зөрчил доголдол гаргаагүй ажилласан. Цаашид би улам ихийг хийж бүтээхийн төлөө энэхүү шийдвэрийг гаргасан. Хүмүүсийн сайн сайхны төлөө зогсохгүй ажилласаар байх болно” гэжээ.

О.Содбилэг дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн чуулгандаа сууж чадалгүй, гадаадаас ирж амжилгүй бүрэн эрхээ дуусгах нь ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад 9.3 тэрбумыг зарцуулсан, 2 тэрбум төгрөгийн орлого олсон

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаныхан мэдээлэл хийлээ. У

2026-07-21

Тажикистан Улсын Ерөнхийлөгч энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхи

2026-07-20

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07