О.Мөнхсайхан: Ерөнхий шүүгч яагаад гэнэт чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв, дарамт шахалт байв уу?

2020-05-22 1018 0

Монгол  Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэнг албан тушаалаас нь чөлөөлсний маргааш Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Улсын дээд шүүх дээр очиж чиглэл өгсөн нь хардлага дагуулаад байна. “Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх”-ийг чиглэл болгосон байгаа юм. Хуульч О.Мөнхсайхан энэ тухай өөрийн нүүр номдоо доорх тайлбарыг нийтэлжээ.

“2020.05.20-ны өдрийн 20.46 цагт буюу ажлын цаг дууссаны дараа шөнийн цагаар “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж албан тушаалаас нь чөлөөллөө” гэсэн мэдээг ЕТГ-ын вэб сайтад мэдээлэв. https://president.mn/14518/ 

Ганцхан жилийн өмнө томилогдсон Ерөнхий шүүгч чөлөөлөгдөх хүсэлт яагаад гэнэт өгсөн юм бол? Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч ямар ч үндэслэл нийтэд хэлэлгүйгээр чөлөөлөгдөх нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал аюулд учирсан мэт ойлголт төрүүлж байна. Шахалт, дарамт байв уу гэж иргэд, хуульчид хардаж буй нь зүйн хэрэг. Яагаад ийм хүсэлт өгсөн гэдгээ тайлбарлах хэрэгтэй байх.

Гэтэл, өнөөдөр ЕТГ-ын дарга Улсын дээд шүүх дээр очоод “Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болголоо” гэсэн байна. https://president.mn/14526/

(1) Хуулиар зөвшөөрснөөс бусдыг төрийн байгууллага, албан тушаалтанд хориглодог гэж үзээд ийм зүйл хийсэн албан тушаалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг Цэц гаргаж байв. Дээд шүүхэд чиглэл өгөх бүрэн эрх Ерөнхийлөгчид хуулиар олгоогүй.

(2) Шүүхийн тухай хуулийн 13.1.2-т Ерөнхий шүүгч “шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах…” бүрэн эрхтэй гэж тодорхой заасан. Гэтэл, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг чөлөөлөөд зогсохгүй түүний энэ бүрэн эрхийг Ерөнхийлөгч өөрөө хэрэгжүүлэх гээд ийм чиглэл өгөөд байна уу?

(3) Тэрээр ийм чиглэл өгснөөрөө шүүхийн бие даасан байдалд халдаж, Үндсэн хууль зөрччихөв үү?

Ингээд Ерөнхийлөгч Улсын дээд шүүх, бүр шүүх эрх мэдлийн дээр гараад суучихлаа  гэдгээ үгээрээ илэрхийлж байна уу?.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЗГ: Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна

Засгийн газраас жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээ

2024-11-28

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг ерөнхий консулаар томилжээ

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг өнгөрсөн аравдугаар сард ерөнхий консулаар томилжээ. Тод

2024-11-27

Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өв

2024-11-25