Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 8 хүртэл хойшлогдлоо

2020-05-20 460 0

ТЕГ-ын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох шүүх хурал Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэлсэн ч хойшлогдлоо.

Шүүх хурал дараах шалтгаануудаар хойшилсныг шүүхээс мэдээллээ.

Үүнд:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нь 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаатай холбогдуулан шүүгдэгч Г.Эрдэнэбат шинээр өмгөөлөгч авч өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх болсон шалтгааны улмаас,

2. Шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Г.Буянжаргал Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр эхэлсэн Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус шүүх хуралдаан нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дуусаагүй үргэлжилж байгаа тул тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй,

3. Шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хүчингүй болгосон, уг асуудалд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх тул дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцуулахгүйгээр шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхээ эдлэх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангах зэрэг хуульд заасан үндэслэлүүдээр шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ногоон автобустай холбоотой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах саналыг МАН-ын бүлгийн 12 гишүүн дэмжсэн

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл х

2023-11-27

Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

Сар тутам хийдэг мэдээллийн цагаар 2023 оны эхний 11 сард АТГ-аас хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжэ

2023-11-21

Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа “Ард түмний хүч нам”-аа ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГҮҮЛЛЭЭ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2021 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, өөрийн байгуулсан “Ард

2023-11-21