С.Жавхлан: 9 дэх гишүүн нь болж, АН-ын бүлгийг бүтэн болгож байгаадаа баяртай байна

2020-05-14 1112 0

Дөрвөн жилийн хугацаанд бие даагч байсан УИХ-ын гишүүн С.Жавхлан өнгөрсөн сард бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан. Тэгвэл өнөөдөр гэнэтийн шийдвэр гарган Ардчилсан намд элсэж байгаагаа мэдэгдлээ. 

АН-ын дарга С.Эрдэнээс батламжаа гардан авсныхаа дараа хэвлэлийхэнд хандан “УИХ дахь АН-ын ес дэх гишүүн болж, Их Эзэн Чингис хааныхаа өлмий дор хуралддаг, хар цагаан сүлдээ шүтэн дээдэлдэг энэхүү бүл хүмүүс дээр би нэмэгдлээ. Ес дэх гишүүн болж бүтэн болгож байгаа энэ үйл явдалд туйлын их баяртай байна.

Өнгөрсөн дөрвөн жилд ганцаараа дуу хоолой маань хүрээгүй. Өөрийн үзэл санааг Монголын өргөн уудам талаар хэрхэн хүргэх вэ гэдэг хүсэл санаа маань хэдий хичээж, өндөр хэмжээнд өөрийгөө дайчилсан боловч санасан хэмжээнд хүрсэнгүй.

Гэхдээ би алгуурлаж, хойш сууж, үзэл санаанаасаа ухраагүй. Өнөөдөр би олуулаа болж байгаад баяртай байна. Монголынхоо цэлмэг хөх тэнгэр шиг орноо, Хонхны дуу цохиж, дахин хонхны дуу дуугаргаж, цэлмэг тэнгэр шигээ Монгол нутгаа хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй” хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24