УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ

2020-05-12 1370 0

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган, хэргийн материалтай нь танилцуулж байна. 

Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдуулан 2018 оны арванхоёрдугаар сараас Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн юм.

Тус сангаас зээл авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан Б.Ундармаа нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг тухайн үеийн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д оруулсан. Гэвч Их хурлын гишүүд Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр шалгах нь зүйтэй гэж үзсэн юм. 

АТГ-аас өгсөн мэдээллээр УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд буй. Харин Б.Ундармааг хэргийн материалтай танилцуулснаар түүний холбогдсон хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Ийнхүү ЖДҮХС-аас зээл аван, яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүнээс Л.Энхболдын хэрэг мөрдөн байцаалтын шатанд үлдээд байна.

ikon.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг

Өнгөрөгч мягмар гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор нэг чухал асуудлыг хэлэлцсэн. Араас нь за

2026-05-08

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06