Н.Номтойбаяр: Намайг нэр дэвшүүлэхгүй, “шоглох” ажиллагаа эхэллээ…

2020-05-06 1393 0

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа “Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүйн тод жишээ. Намайг нэр дэвшүүлэхгүй, “шоглох” ажиллагаа эхэллээ…” гэсэн тайлбартайгаар доорх мэдээллийг оруулжээ.

Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг прокурорын байгууллагаас шүүхэд гаргасан аж. Харин Н.Номтойбаяр өнөөдөр 13:57 минутад Чингэлтэй дүүргийн шүүгчид хандан “…Намайг Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихтэй холбогдуулан сандралдаж буй дээрх хуулийн байгууллагууд “албадах” хүсэлтийг өнөөдөр эрхэм шүүгч танд гаргажээ.

Миний бие намайг хэлмэгдүүлэн холбосон зохиомол хэргийг шат шатандаа шийдвэрлэж буй хуулийн байгууллагууд хэрхэн шударга ёсыг эрхэмлэн, хууль дээдлэн шийдвэрлэж буйг Монгол Улсын иргэнийхээ хувьд, УИХ-ын гишүүний хувьд анхааралтай ажиглаж байна.

Иймд эрхэм шүүгч танаас миний дээд шатны прокурорт давж гаргасан гомдлын хариу гартал Нийслэлийн прокурор С.Мөнхгэрэлийн гаргасан “албадах” хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авахаас татгалзахыг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24