Нийт 8 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлээд байна

2020-04-24 1230 0

2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүсэлтээ хүргүүлсээр байна.

Дөрөвдүгээр сарын 23-нд:

-Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл
-Ард түмний нам
-Ардчилсан нам
-Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-д хүлээлгэн өгчээ.

Өмнө нь буюу дөрөвдүгээр сарын 22-нд Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам, Дэлхийн Монголчууд нам сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд байсан юм. Ингэснээр нийт 8 нам, 1 эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10