Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар бие даан нэр дэвшихээ мэдэгдлээ

2020-04-24 1327 0

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр Үндэсний Аудитын Газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлснээр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших гэж буйгаа баталлаа. Сонгуулийн тухай хуульд бие даагчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж, хянуулна хэмээн заасан байдаг.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “С.Эрдэнэ өнгөрсөн жил АН-аас намайг хассан тухай мэдээллийг олон нийтэд цацсан. Гэхдээ энэ талаар надад мэдэгдээгүй. Намайг намаас хассан гэдэг асуудлын талаар албан ёсоор мэдэгдэхийг хүссэн ч хариулт ирүүлсэнгүй. Тиймээс С.Эрдэнийн цацсан мэдээллийг үнэн гэж ойлгоод бие даан дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Мөн тэрээр “Би сонгуульд нэр дэвшье гэж мөрийн хөтөлбөр боловсруулаагүй. Улс орны цаашдын хувь заяанд хэрэгтэй, эртнээс ярьж байгаа гурван зүйл бий. Шударга бусын хонгилыг нураах ажилд оролцмоор байна. Газрын доорх баялгийг ард түмнийх болгомоор байна. Дундаж давхаргыг бий болгоход гар бие оролцъё гэдэг гурван зорилго л байгаа юм” гэсэн байна.

Мөн Нийслэлийн захирагч асан Э.Бат-Үүл УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших болж, СЕХ-нд хүсэлтээ өгчээ. Тэрээр ЕТГ-ын дарга асан З.Энхболдын нэр дэвшсэн дурын тойрогт очиж, түүний эсрэг өрсөлдөхөө мэдэгдлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03