П.Анужин төрсөн дүү П.Баясалынхаа хамт “элэг цэвэрлэгээ” нэрээр мөнгө “хийж” байна уу?

2020-04-23 2712 1

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж, хоол судлаач мэргэжлээрээ охид бүсгүйчүүдийг тураадаг гэж анх олонд танигдсан П.Анужин өдгөө “Мацаг барих”-ын гайхамшгийн тухай өгүүлж, цахим орчинд тун олон дагагчтай болоод байгаа.

Одоо түүний төрсөн дүү П.Баясал хүүхнүүдийн мөнхийн ярианы сэдэв, хүслэн болсон “Тураах” ажлыг гардан хийж байгаа гэнэ.

Хавар элгээ цэвэршүүлэхэд хамгийн тохиромжтой байдаг гэж П.Анужин, П.Баясал хоёр сурталчилдаг. Тэр утгаараа элэг цэвэрлэх ажиллагаагаа эхлүүлж, хүмүүсийг А, Б групп болгон бүртгэж эхэлжээ.

А группт 300, Б группт 1000 гаруй хүмүүс бүртгүүлсэн байх аж. Гэхдээ энд нэг зүйл анхаарал татаж байгаа юм. Элгээ цэвэрлэхийг хүсэгчид бүртгэлийн хураамж 55 мянган төгрөг төлнө.

Элэг цэвэрлэх хоол хүнсийг 14 хоног хэрэглэнэ. Энэ тухай бүртгэхдээ зааж, цахимаар 14 хоногт 3-4 цагийн “лайв” хичээл хийдэг. Зөвхөн 1000 гаруй хүн бүртгүүлсэн Б групээсээ гэхэд 55 сая төгрөг олно гэсэн үг. Тэгэхээр тэдний энэ ажил бизнес үү гэх хардлага гарч ирээд байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02