О.Баасанхүү: Намайг гүтгэсэн Х.Ганхуяг гэдэг хүнээс нэхэмжилсэн мөнгөөрөө 100 саяа өгнө

2020-04-22 725 0

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэж, намын дарга С.Эрдэнээс гишүүний батлахаа гардан авав. Тэрээр анх 1994 оны гуравдугаар сарын 7-нд АН-д гишүүнээр элссэн бөгөөд 17 жилийн дараа буюу 2011 оны 01-р сарын 26-нд тус намаас гарч байжээ. Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэ О.Баасанхүүд түүний анх элссэн өдрийн огноо бүхий үнэмлэхийг гардуулан намынхаа гишүүнчлэлийг сэргээж байгаад нь баяр хүргэж, батлахыг нь гардууллаа.  

АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “2016 онд ард түмэн эрх баригч МАН-д хангалттай олон суудал өгсөн. Гэтэл өнөөдөр 14 аймгийн Засаг дарга авлигын хэрэгт холбогдож, гурван гишүүн нь шоронд орох нөхцөл байдалд байна. МАН парламентын сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон. Тиймээс 2020 оны сонгуулиар АН УИХ-д хамгийн багадаа 39 суудал авах шаардлагатай. 1992 оны сонгуулиас хойш АН нэг ч удаа энэ тооны суудал авч байгаагүй. Тэгээд янз бүрийн намтай эвсээд явахаар үхрийн бөөр шиг алагласан өөр өөр үзэл бодолтой олонх болдог. 

Тиймээс ирэх сонгуулиар МАН-д дүнг нь тавьж, хариуцлага нэхье. Сөрөг хүчнийг нэгтгэж УИХ-д олонхи болгоё гэдэг зорилгоор АН-ын гишүүнчлэлээ сэргээж байна” гэв. 

Мөн “Орхон аймгаас сонгогдсон хүний хувьд С.Зоригийг ямар хүмүүс, яагаад, ямар зорилгоор алсныг ерөнхийдөө мэдэж байгаа. МАН соёлтой, ухамсартай бол намаа татан буулгаад шинээр нам байгуулах ёстой” гэсэн юм.

Түүнчлэн “Та АН-д 100 сая төгрөгийн хандиваа өгсөн үү, хуучин тойрогтоо нэр дэвших үү” гэх асуултад “Би өнөөдөр АН-д элсэж, намын батлахаа авч байна. Батлахаа авахаас өмнө би өөр намд байсан. Өөр намын хүн юу гэж АН-д мөнгө өгөхөв дээ. Намайг гүтгэсэн Х.Ганхуяг гэдэг хүнээс нэхэмжилсэн мөнгөөрөө 100 саяа өгнө.  100 саяын дэнчин бол намын шийдвэр. Би үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. 

Аливаа намд орохдоо дүрмийг нь судлах ёстой. АН-д өнөөдөр нэр дэвшигчдээ гаргах ямар дүрэм үйлчилж байна, тэр дүрмээр явах байх. Дүрэмд нийцэхгүй гэвэл би нэр дэвшихгүй байж ч болно” хэмээн хариуллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12