Э.Бат-Үүл: Яг 1937 оны хэлмэгдүүлэлтийг өнөөдөр явуулж байна…

2020-04-21 854 4

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын 10 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Гэсэн ч хэргийн нэг оролцогчийн өмгөөлөгч ирээгүй, мөн өмнөх хуралдаанаас гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан зарим гэрч ирээгүй шалтгаанаар хойшиллоо.

Шүүх хуралдааныг шүүгчдэгчдийн өмгөөлөгчдийн саналыг харгалзан тавдугаар сарын 13-ны 10.00 цагт товлов.

Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогч өмгөөлөгч нийлсэн 20 гаруй хүн, дээр нь нээлттэй шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлтэй иргэдийг оролцуулахад багтаамж хүрэлцэхгүй байгаа тул дараачийн шүүх хуралдааныг өөр танхимд явуулах санал гаргасныг Шүүхийн тамгын газарт уламжлахаар болов.

Шүүх хуралдаан хаасны дараа Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр, “Миний хувьд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлгүй байсан. Гэвч хуульд заасан үндэслэл шаардлагын дагуу шүүх бүрэлдэх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Би шүүх хуралдааныг нээлттэй явуулах нэг л шаардлага тавьж байгаа. Яагаад гэвэл энэ хэргийг шалгах явцад АТГ, прокурорын зүгээс байж боломгүй хууль зөрчсөн ажиллагаа явуулсан.

Намайг хэрэгт унагахын тулд ямар ч гэм зэмгүй 10 хүнийг энэ хэрэгт татсан. Гэм зэмгүй хүнийг хэрэгт татаж оруулж ирээд, хүчээр өөрсдийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлээд, түүн дээрээ тулгуурлаж яллах дүгнэлт үйлдээд явж байгаа. Яг 1937 оны хэлмэгдүүлэлтийг өнөөдөр явуулж байна.

Тиймээс энэ хэргийн үнэн зөвийг олохын тулд шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой.

2016 оны сонгуулийн дараа, намайг хотын даргын ажлаа өгөхтэй зэрэгцээд энэ хэргийг эхлүүлсэн шүү дээ. Тэр үед намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээс болж энэ бүх дайралт эхэлсэн.

Тэр үед хотын захиргаа гэр хорооллын барилгажилт тавьсан, санхүүжүүлэхээр төсөвлөсөн бүх мөнгийг буцааж татаад, барилгажилтын ажлыг санхүүжилтгүй зогсоосон. Эрх баригч нам иргэдийн газрыг хямд үнээр авч, өөрсдөө дээр нь барилга барьж, ашиг хийхийн тулд гэр хорооллын барилгажилтыг зогсоосон” гэж ярьж байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • munch olon ailin ed hurunguur toglocn ter humuuc l hetsuu bn 4.5 jil oroh orongu ailin hashaa damjaad l  turecin bair heced l uurin tegcn bol yah bol hun uruvdj  cyraagui munguni tuluu  y ch hiiheec butsahgui aimshigtai humuuc

  • Бат үүл хэзээ ч луйвар хийж ашиг сонирхол харах хүн биш ээ. Сэтгэлээсээ хотыг хэдэн жил удирдсан МАнамынхан гарч ирж бусниулсан одоо тэр барьсан хотын захиргааг нь хар зөвхөн өөрсдөдөө хэрэгтэй зүг рүүгээ арай л биш. Харин Батүүл бол иргэд дундаа байсан шүү

Холбоотой мэдээ

Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль

ГУРВАН ЗҮЙЛД ТӨВЛӨРЧ ХЭДЭН ҮГ ХЭЛЬЕ (8 жил, АН, Хууль) Сайн байцгаана уу, Хүмүүс ярьж байна. -

2024-05-17

Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар нэг тойрогт халз үзье гэвэл би үгүй гэхгүй

“Үндэсний Эвсэл”-ийг Монголын либерал ардчилсан нам дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааг баталгаажу

2024-05-16

Ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхээ эхлүүлсний дараах анхны айчлалаа БНХАУ-д хийж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхээ эхлүүлсний дараах анхны айчлалаа БНХАУ-д хийж байна. 

2024-05-16