О.Баасанхүү: Сонгуульд зайлшгүй орох шаардлага байгаа учраас би МАХН-аас гарч байна

2020-04-20 979 0

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрээр МАХН-аас албан ёсоор гарах өргөдлөө намын дарга Н.Энхбаяр, Баянзүрх дүүргийг хариуцсан дарга Ц.Оюунбаатар нарт өргөдлөө хүргүүлсэн аж.

Намаасаа яагаад гарах болсноо “Сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 24 гэхэд бие даагчид мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өгөх хугацаа дуусна. Хоёрдугаарт, хэд хэдэн намуудад ипотекийн зээлийн хүүг буулгах, хүчингийн гэмт хэргийн ялыг чангатгах асуудал тавьсан. Ингэхэд зарим намуудаас тодорхой санал ирүүлсэн. Тухайлбал, Үнэн ба зөв намаас “Таны саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн. Аль намд орох шийдвэрээ би ирэх лхагва гарагт гаргана.

2017 онд МАХН-аас намайг хөөсөн тухай мэдэгдэл хийсэн. Манай намын дүрэмд хэн нэгнийг хөөдөггүй. Хоёрдугаарт, МАХН-д 114 мянган хүн санал өгсөн. Тийм учраас дөрвөн жилийн хугацаанд МАХН-ыг УИХ-д суудалтай байлгах нь миний үүрэг байсан. Хэсэг хүмүүсийн мэдэгдлээр намаас явах боломжгүй учраас албан ёсоор МАХН-аас гараагүй гэдгээ хэлж байсан. Өнөөдөр нэгэнт намууд сонгуульд оролцох нь тодорхой болсон учраас эдгээр сонгогчид надад гомдохгүй байх.

МАХН-ын жирийн гишүүд, үзэл баримлал нь таалагдаагүй учраас гарч байгаа юм биш. Сонгуульд зайлшгүй орох шаардлага байгаа учраас гарч байгаа юм. Яагаад гэвэл би Орхон аймагт амласан зүйлүүдээ очиж тайлагнаж, тайлбарлах ёстой.

МАНАН мафийн эсрэг гэчихээд шинэ МАНАН бий болгосон. Өнгөрөгч наймдугаар сард С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн захиалагчийг баривчлах гэж байхад нь томоохон дуулиан гаргаж, тагнуулын ажилтнуудыг шалгаж эхэлсэн. Хэн захиалагч байсан бэ гэдэг дээр ард түмэн асуулт нэхэж байна. Хамгийн олон удаа олонх болж байсан МАН-ын Хууль зүйн сайд нь энэ хэргийн захиалагчийг олж чадахгүй байна.

Тиймээс улс төрд дахин орж, Эрдэнэтчүүдэд мэдээлэл өгч байх хэрэгтэй байна. Би хэдийгээр намаасаа гарч байгаа ч МАХН-ын удирдлагууд, жирийн гишүүддээ сонгуульд нь амжилт хүсье.

Би АН-ын удирдлагуудад “Хэрэв Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж зэрэг хуучны, хэл амтай байгаа хүмүүсээ улс төрд оруулахгүй гэвэл ардчиллын төлөө явахад болохгүй юм байхгүй” гэдгээ хэлсэн.

Яагаад гэвэл 1994 онд С.Зориг агсан философийн танхимд надад АН-ын үнэмлэхийг гардуулж байсан. 2014 онд Г.Зориг гэдэг хүн надад Эрдэнэт хотод нэр дэвшээч гэдэг санал тавьж байсан.

Зарим хүн 100 сая төгрөгийн хандивын тухай ярьдаг. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 саятай болох боломж гарсан. С.Ганхуяг гэдэг хүн намайг гүтгэсэн. Би түүнийг хуулийн байгууллагад өгсөн. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Хэрэв тэр хүн гэм буруутай бол хохирлоо нэхэмжилж, нэхэмжилсэн мөнгөө улс төрд хэрэглээд явах боломж бүрдэх байх” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль

ГУРВАН ЗҮЙЛД ТӨВЛӨРЧ ХЭДЭН ҮГ ХЭЛЬЕ (8 жил, АН, Хууль) Сайн байцгаана уу, Хүмүүс ярьж байна. -

2024-05-17

Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар нэг тойрогт халз үзье гэвэл би үгүй гэхгүй

“Үндэсний Эвсэл”-ийг Монголын либерал ардчилсан нам дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааг баталгаажу

2024-05-16

Ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхээ эхлүүлсний дараах анхны айчлалаа БНХАУ-д хийж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхээ эхлүүлсний дараах анхны айчлалаа БНХАУ-д хийж байна. 

2024-05-16