Иргэдийн ажилдаа явах, гэртээ ирэх маршрутыг цахимаар хянах бэлтгэл ажлыг эхлүүлжээ

2020-04-16 1088 0

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Олон улсын туршлагыг судлахад “Пропускийн дэглэм” буюу цахимаар хянах нь их үр дүнтэй байдаг юм байна. Тиймээс хөл хорионы дэглэмийг сахиулах ажлыг цахим хэлбэрт шилжүүлэх талаар судалгаа хийж байна. Хэрэв үр дүнтэй байвал орон нутаг, нийслэлийн иргэдийн ажилдаа ирэх, буцаад тэр маршрутаараа тодорхой цагт гэртээ харьдаг байдлыг хянах боломжтой болно. Бэлтгэл ажлуудыг хийж байна” гэсэн юм.

Москва хотод гэхэд өөрийгөө тусгаарлах буюу хорио цээрийн дэглэмийн үед иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах пропуск /цахим зөвшөөрөл/-ийн системийн журам, зааврыг гарган мөрдөж эхлээд байгаа юм.

Мөн тэрээр “Улаанбаатар хотод 1600 орчим олон нийтийн цагдааг ажиллуулахаар болсон. Энэ хүмүүс ажилдаа орж байгаа. Тиймээс энэ хүмүүсийн тавьсан шаардлагагыг биелүүлэхийг хүсэж байна. Энэ жишгээр бүх аймаг дахь баг, хороо, хэсгийн ахлагч нарыг ажиллуулна. Мөн цэргийн бүртгэлтэй үүрэгтнүүдийг дайчлахаар судалж байна.

Тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хязгаарлах тухай асуудал одоогоор шийдэгдээгүй байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02