ОРТ телевизийн хөтлөгч Монголчуудаас УУЧЛАЛТ хүсэв

2020-04-12 1291 1

ОХУ-ын ОРТ телевизийн хөтлөгч Кирилл Клейменов “Азийн нэгэн орны нисэгчийг “Юунд ч бүү хүр” гэсэн нөхцөлтэйгөөр сансарт нисгэсэн” гэх утгатай зүйл хэлсэн нь Монголчуудын бухимдлыг төрүүлж, Ерөнхий сайд асан С.Баяраас эхлэн үүнийгээ илэрхийлсэн. Тэгвэл Кирилл Клейменов Монголчуудаас уучлалт гуйсан байна.

Тэрээр “Сансар аюултай сэдэв гэдгийг мэдсэнгүй. Би Азийн нэгэн орны иргэнийг бид сансарт нисгэсэн гэж хэлсэн. Азийн олон орон сансрын нисэгчтэй, харин би ямар нэг улс орны нэрийг дурдаагүйг анхаарна уу. Харин Монгол Улс өөрийгөө хэлж байна гэж хүлээн авчээ.

Тэд гомдсон байна. Намайг тэднийг доромжилсон гэж боджээ. Монгол нөхдөө гомдоох бодол надад байгаагүй шүү. Би бол Еврази хүн. Би тэднийг манайд төрт ёс тогтоход тусалсан гэж үздэг. Гэхдээ би уучлал гуйя” гэж телевизийн цахим хуудсандаа бичсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10