Т.Бадрал: Гадаадад байгаа долоон Монгол иргэн халдвар авсан

2020-04-10 1003 1

Улсын Онцгой комиссын шуурхай  штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал “Яг энэ цаг мөчид гадаадад байгаа монголчуудаас долоон хүн коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээлэлтэй байна. Үүний хоёр нь Москвад суралцаж буй оюутан.

ОХУ-д суралцаж байгаа оюутнууд эх орондоо ирэх хүсэлтээ гаргасаар байна. Маргааш Москвагаас 100 гаруй оюутан Улаан-Үдэд ирж байгаа. Хэрвээ оюутнуудаа авахгүй бол халдварын тохиолдол нь нэмэгдэж байгаа тус бүсэд өвчлөх эрсдэлтэй.

Бидний зүгээс Москва, Улаан-Үд, Эрхүү хотод байгаа оюутнуудыг хооронд нь уулзуулахгүй, хавьталд оруулахгүйгээр татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24