Оросын төв телевиз “ОРТ-1”-ийн хөтлөгч Монголчуудыг доромжлов

2020-04-10 2894 1

Оросын төв телевиз ОРТ-1-ийн “Время” мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч өчигдрийн дугаартаа Монгол Улстай холбоотой гэж шууд ойлгогдохоор нэгэн зүйлийг ярьсан нь монголчуудыг бухимдуулав.

Тухайлбал, хөтлөгчийн ярьсан зүйлийн талаар Ерөнхий сайд асан С.Баяр “Ах дүүгийн харилцаатай Азийн нэг орон хэмээн Монголыг дурдан доромжлох. Хувь хүнийхээ хувьд энэ орос юу гэж боддог нь хамаа алга. Гэхдээ “Время” ингэх нь арай л…” хэмээн жиргэсэн байна.

“Время” мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч коронавирустэй холбоотой ОХУ-д тогтоосон хорио цээрийн талаар мэдээллийг хүргэхдээ,

“Бид бүгд Ерөнхийлөгчийн зарлигийг дагах ёстой. Зөвлөлтийн үеийн хүүхэд насандаа бид сансрын нисэгчид шиг дүрэмтэй ажиллах ёстой гэж ярьдаг байсан. Гэхдээ энгийн сансрын нисгэгчид биш, харин бидний ахан дүүс болох Азийн нэгэн орны сансрын нисэгчид шиг. Гэвч Ерөнхийлөгч өнөөдөр тэднийг санасангүй, гэхдээ Печенегүүд, Татарчуудыг бол санасан. 

Бид түүхэндээ муу харилцаатай байсан ч дараа нь яагаад ч юм бүх зүйл өөрчлөгдөж, бид тэднийг сансарт хүртэл илгээсэн боловч нэг нөхцөлтэй байв. Энэ бол сандал дээр суугаад юунд ч хүрэхгүй байх юм. Тэд тэр үед чадсан юм чинь бид ч гэсэн чадна. Тиймээс одоо гэртээ суух нь чухал. Хэцүү хэдий ч бид хичээх болно.

Харин манай эрх баригчид эсрэгээрээ Зөвлөлтийн сансрын нисгэгчид шиг ажиллах ёстой. Маш их зүйлийг хийж, шаардлагатай бол задгай сансарт гарах хэрэгтэй. Би хувьдаа ерөнхийлөгчийг ингэж ойлголоо” гэжээ.

Гэвч хөтлөгчийн хэлсэн энэ үгийг түүний хувийн байр суурь гэдэгт эргэлзэх хүн олон байна. “Время” нэвтрүүлгийн хөтлөгч хувийн байр сууриа хэлдэг гэж үү?

livetv.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19