“Эсмия” эмийг худалдаанаас татаж, хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

2020-04-08 1159 0

Бүгд Найрамдах Унгар Улсын Гедеон Рихтер НХН болон Европын эмийн агентлагийн судалгаагаар “Эсмия” /улипристал ацетат/ 5мг шахмал эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул судалгааны эцсийн дүн гарах хүртэл тус эмийг хэрэглэхгүй байх зөвлөмжийг Европын эмийн агентлагаас 2020.03.13-ны өдөр гаргажээ.

Үүний дагуу Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Эсмия” эмийг дотоодын зах зээлээс буцаан, татан авалт хийгээд байгаа аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Эсмия” эмийг зах зээлд худалдаалагдахаас сэргийлэн 2020.03.24-27-ны өдрүүдэд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалтыг 985 эмнэлэг, эм хангамжийн байгууллагыг хамруулан хийж, 340,8 хайрцаг “Эсмия”эмийг илрүүлэн Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хүргүүлээд байна.

Иймд эмийн сангуудад “Эсмия” эм худалдаалагдаж байвал тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгуулагад хандан мэдээлэл өгөх, хэрэглэхгүй байхыг иргэдэд зөвлөж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23