Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

2026-06-09 1770 6

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг аймаг, сумын сонгуулийн хороод бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа. Тодруулбал, аймгийн ИТХ-ын есөн мандатад 21, сумын ИТХ-ын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Энэ удаагийн нөхөн сонгуульд таван нам оролцож байгаа ба МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр нэг нэр дэвшигч өрсөлдөж байна.

Мөн аймгийн ИТХ-д нэг, сумын ИТХ-д дөрвөн бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. Нэр дэвшигчдийн 23.9 хувь буюу 22 нь эмэгтэй, насны хувьд хамгийн өндөр настай нэр дэвшигч 78, залуу нь 20 настай байна.

Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар буюу энэ сарын 6-аас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байгаа юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт энэ сарын 21-нд болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгажээ

Шүүхээс НЗД-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арг

2026-07-23

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22