В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

2026-05-08 3837 12

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал болно. Оросын эрх баригчид энэ үйл явдлыг тохиолдуулан тавдугаар сарын 8-10-ны хооронд нэг талын гал зогсоох санаачилга гаргаад байгаа. Гэхдээ Украины талаас энэ хугацаанд халдлага үйлдвэл хариу цохилт өгөх тул Киев хотоос гарч явахыг Украины иргэдэд анхааруулсан юм.

Харин Украины ерөнхийлөгч В.Зеленский Оросын холбоотнуудад энэхүү баярын жагсаалд оролцохгүй байхыг өчигдөр анхааруулжээ.

“Оростой ойр холбоотой улсуудын төлөөлөгчид Москвад зочлох гэж байгаа талаар бид мэдээлэл авсан. Цаг үедээ тохироогүй хачин шийдвэр. Бид ингэхгүй байхыг зөвлөж байна” гэж Зеленский ээлжит мэдэгдлийнхээ үеэр хэлжээ.

Мөн Зеленский дайсныхаа түр гал зогсоох санаачилгыг “Тэд Украинаас жагсаалаа зохион байгуулах зөвшөөрөл хүсэж байна. Гэхдээ тэд нэг цагийн турш талбай дээрээ аюулгүй жагссаны дараа аллагаа үргэлжлүүлэх болно” гэж  шүүмжилжээ.

Москва хотод аюулгүй байдлыг хангах үүднээс Бямба гарагийг дуустал интернэтийн сүлжээг хаахаар болсон аж.

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10