Э.Ганчулуун: Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхдээс 3 нь насанд хүрээд хилээр гарсан

2026-05-05 196 0

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газрын  “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “АНУ-ын Хууль зүйн яамнаас олон нийтэд ил болгосон Жэффри Эпштейнтэй холбоотой баримтуудад Монгол Улсын үе үеийн өндөр дээд албан тушаалтнуудын нэр холбогдсон асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах санал гаргасан”-аа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Олон гишүүн Жеффри Эпштейн гэж хүнтэй холбоотой асуудлыг ярилаа.  Энэ хүн дэлхийд муу муухайгаараа жигшигдэж, үзэн ядагдаж байгаа. Олон мэдээлэл нь албан ёсны эх сурвалжаас ил тод болсон. Харамсалтай нь, өнөөдөр Монгол Улсын Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хоёр, Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэг хүн нэр холбогдсон асуудал АНУ-ын албан ёсны вэбсайт дээр ил тод гарлаа. Энэ хүнтэй холбоотой 3.5 сая хуудас материал ил тод болсон. Одоогийн байдлаар шүүгээд үзэхэд, Гадаад хэргийн сайд асан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн гэдэг хүний нэр 219 удаа дурдагдсан байна.

“Liberty partners” ХХК-ийн захирал Ч.Ганбат гэдэг хүний нэр энэ захидал харилцааны явцад 194 удаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр 81 удаа, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр 41 удаа дурдагдсан байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн нь Ж.Эпштейнтэй цахим шуудангаар харилцахдаа “Нью-Йоркт удахгүй том сюрпризтэй очно, тэр нь монгол охин” гэх агуулгатай захидал бичиж байсан нь ил болсон. Энэ асуудалтай холбоотой Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ асрамжийн газраас олон өнчин хүүхэд өргөж авсан гэдэг ч өнөөдөр тэр хүүхдүүд хаана байгаа нь тодорхойгүй, эцэг эх нь авсан гэх эргэлзээтэй тайлбар өгдөг. Үүний цаана хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг байх вий гэх хардлага байгаа.

2014 онд буюу Дубайн гэрээ байгуулагдахаас нэг жилийн өмнө Ц.Элбэгдорж тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд Ж.Эпштейний урилгаар Дубайд очиж, 23 сая төгрөгийн үнэтэй тасалбар бүхий VIP танхимд морин уралдаан үзсэн байдаг. Энэ уралдаанд Монголын нэр дээр “Saturday” нэртэй морь уралдаж байсан нь баримтаар тогтоогдсон. Энэ уулзалтын дараа жил нь Дубайн гэрээ зурагдсан, мөн Ж.Эпштейнтэй хамт хооллож буй зургууд ил болсон зэрэг нь бэлгийн хүчирхийллийн шинжтэй бичлэгээр барьцаалагдаж, улс төрийн шийдвэр гаргуулсан байж магадгүй байгаа.

“Бодь” групп буюу Голомт банкны төлөөлөл Ж.Эпштейнтэй уулзаж, хөрөнгө оруулалт татах нэрээр Монголын байгалийн баялагтай холбоотой төрийн нууцын зэрэглэлтэй байж болзошгүй мэдээллүүдийг солилцсон асуудал ч баримтуудад дурдагдсан гэв.

Харин ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Э.Ганчулуун:

-Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллага шалгалт, судалгаа хийж байгаа. Их тэнгэрээс 21 уран зураг алга болсон гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Гэхдээ яг одоо ямар нэгэн гэмт хэргийн тухай дэлгэрэнгүй ярих боломжгүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхэдтэй холбоотой мэдээллийг мөн шалгаж үзсэн. Гурван хүүхэд нь насанд хүрээд 2025 онд улсын хилээр гарсан. Бусад хүүхэд нь өнөөдөр Монголдоо амьдарч байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно. То

2026-05-05

Э.Ганчулуун: Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхдээс 3 нь насанд хүрээд хилээр гарсан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газрын  “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэ

2026-05-05

“Мега” төслүүдийг гацаанаас гаргах хуулийг энэ долоо хоногт батална

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай”

2026-05-04