“Хэн бөх унтах вэ” тэмцээний аваргаар 80 настай иргэн шалгарчээ

2026-05-04 3906 30

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаанаас иргэдийнхээ дунд хэт их ажиллах соёлын эсрэг чиглэсэн гурав дахь удаагийн “Унтах тэмцээн”-ийг Хан мөрний эрэг дэх Ёоидо цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулжээ. Тавдугаар сарын 2-ны бямба гарагийн 15:00 цагт эхэлсэн арга хэмжээ нь архаг ядаргаа, нойргүйдэлд өртсөн олон зуун иргэнийг хамруулж, олон нийтийн газар тайван амрах ховор боломжийг олгосноороо онцлог гэнэ.

Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод өвөрмөц шаардлага тавьсан бөгөөд тэд ядарсан байх, цадталаа хооллосон байхын зэрэгцээ нойрсож буй гүнж, эсвэл хунтайжид тохирох хувцас өмсөх ёстой байжээ. Тэмцээний ялагчийг унтсан хугацаагаар бус, харин нойрны чанараар шалгаруулсан байна. Албаны хүмүүс оролцогчдын зүрхний цохилтыг тусгай төхөөрөмжөөр хянаж, хамгийн тогтвортой хэмнэлтэй буюу хамгийн гүн, тайван нойрссон хүнийг тодруулжээ.

8c41f1c5cbfb413389d9ae5a2b64f3cf

Шалгаруулалтын дүнд 80 эргэм насны нэрээ нууцалсан эрэгтэй тэргүүн байр эзэлсэн бол 37 настай оффисын ажилтан Хван Ду Сон дэд байрт шалгарсан байна. Тэрээр шөнийн ээлжинд ажиллаж, байнга машин барьдгаас үүдэн маш их ядарсан байсан бөгөөд голын салхинд эрч хүчээ амжилттай нөхөж чадсан гэдгээ хуваалцсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Баатар эх” цол хүртсэн 15 хүүхдийн эхэд нэг сая рублийн мөнгөн урамшуулал олгоно

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин 15 хүүхэд төрүүлж өсгөсөн Надежда Александровна Рог

2026-10-23

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02