Сайд асан Б.Батзоригийн шүүх хурал дахин хойшиллоо

2020-04-06 696 0

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өнгөрөгч долоо хоногт УИХ-ын даргад УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн билээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улстөрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх бизээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ” хэмээн бичжээ.

Өнөөдөр 10:00 цагаас сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч дахин хойшиллоо. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 22-ыг хүртэл хойшилсон байна. Шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн аж.

Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтан болон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан албан тушаалтнууд бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Хэргийг тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, намынхаа 49 хүнд ЖДҮХС-аас зээл авч өгсөн, мөн өөртөө авсан гэх шалтгаанаар хуулийн байгууллага жил гаруйн хугацаанд шалгаж байгаа юм.

Түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB palace”-ын газар “Хурд стандарт” ХХК буюу Б.Чойжилсүрэнд шилжжээ

Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших "UB palace-ыг буулгах болсон" тухай мэдээллийг нүүр номдоо бичсэн

2025-02-26

Д.Амарбаясгалан: Улиастай-Алтайг холбох авто замын төслийг эхлүүлснээр ачаа тээврийн урсгал, худалдааны эргэлт нэмэгдэнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Завхан аймгийн Ул

2025-02-20

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнэд хоёр жил хорих ял оноолоо

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан “Хангай констракшн” компанийн удирдах

2025-02-11