Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Сүхбаатарын талбайг чөлөөлөхөөр боллоо

2026-04-28 3840 16

Ерөнхий сайд Н.Учралын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж эхэлжээ.

Төв талбайн асарт хэдэн хоногийн өмнө  “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг болсон бол цаашид төрөл бүрийн арга хэмжээ хийхээр төлөвлөсөн байжээ. Гэвч Ерөнхий сайдын албан даалгавраар ийнхүү чөлөөлж байна.

Тус албан даалгаварт Хууль тогтоомжоор үүрэг болгосон эсвэл Засгийн газраас албан ёсны шийдвэр гарснаас бусад бүх төрлийн форум, хурал, баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, салбарын өдөр зэрэг олон нийтийн арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахгүй байх, хурал, сургалт, семинар, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, зардлыг бууруулахыг Сангийн сайд З.Мэндсайхан, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10