Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

2026-04-20 2785 6

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цогцолбор барилга нь зоорьгүй 2 давхар, 36м х 36м хэмжээтэй 3 блок бүхий нийт 2,556 м.кв бүхий барилга юм.

Тус цогцолбор нь нийт 280 хүүхдийн суудал бүхий хичээлийн анги танхим, бүлгийн өрөө, спорт заал, багш, ажилчдын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн. Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд 2026 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэх юм. Уг бүтээн байгуулалтын захиалагчийн техникийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02