Э.Даваанасан тивийн аварга боллоо

2026-04-10 1257 4

Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд болсон ба манай бөхчүүдээс 76 кг-д Э.Даваанасан алтан медаль хүртсэн. Тэрбээр финалын барилдаанд ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн наадмын аварга, Кыргызстаны бөх Айпери Медет Кызыг буулгаж авсан юм.

Мөн 55 кг-д О.Ариунзаяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн багийн дүнг Японы баг хоёр алтан медальтай тэргүүлж эхэлсэн бол БНХАУ, Кыргызстан, Монголын баг нэг алтан медальтайгаар удаалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Улсын арслан Р.Пүрэвдагва энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдах боломжгүй боллоо

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж, Улсын арслан Р.Пүрэ

2026-07-08