Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2026-04-08 1276 9

Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт өнөөдөр /2026.04.08/ 00:07:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 18 километрийн зайд газар хөдөлсөн ба газар хөдлөлтийн төвийн байршил нь өргөрөг 46.19, уртраг 94.07 хэмд бүртгэгдсэн байна.

Газар хөдлөлт гэдэг нь дэлхийн царцдас дахь тектоник хавтангуудын хөдөлгөөн, хагарал шилжилтээс үүдэн хуримтлагдсан энерги гэнэт чөлөөлөгдөх үед үүсдэг байгалийн үзэгдэл юм. Энэ үед газрын гадарга чичирхийлж, долгион тархах бөгөөд уг чичирхийллийн хүчийг магнитудын шатлалаар хэмждэг. Магнитудын хэмжээ ихсэх тусам газар хөдлөлтийн нөлөө, учруулах хохирол нэмэгдэх эрсдэлтэй. Газар хөдлөлт 3–4 магнитуд байвал ихэвчлэн сул чичирхийлэл хэлбэрээр мэдрэгдэж, ноцтой хохирол учруулах нь ховор байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07