Ц.Идэрбат: Хүлэмжийн аж ахуй хувиараа эрхлэх хүмүүст 2.1 тэрбум төгрөгийн хүүгүй, урт хугацаатай зээл олгоно

2026-04-08 1037 3

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарт тодорхой үр дүнтэй шийдвэрүүдийг гаргалаа.  Тухайлбал, хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн шатахууныг одоо байгаа үнээр нь олгох шийдвэрийг гаргалаа.

Мөн хүнсний ногоо тариаланчдад Монгол Улсад мөрдөгдөж байгаа Газрын тухай хуулиар олгосон эрхүүдийг нь олгох тал дээр эрчимтэй ажиллах үүргийг нийслэл, аймгийн Засаг дарга нарт өгсөн. Хүнсний ногооны хүртээмж чанарыг сайжруулах хүрээнд нэг тэрбум төгрөгийн үрийн асуудлыг шийдвэрлэв. Энэ мөнгөөр дөрвөн төрлийн ногооны үр авч, хөнгөлөлттэй үнээр, зээлээр олгох шийдвэр гаргалаа.

Нэг тэрбум их мөнгө сонсогдох боловч энэ нь тариаланчдын гар дээр очоод, газрын хөрсөнд шингээд эргээд 18, 19 мянган тонн ногоо болж гарч ирэх юм.

Засгийн газар зуны болон өвлийн хүлэмжийн асуудалд мөн анхаарлаа хандуулж байна. Зуны хүлэмжид зориулж хүлэмжийн аж ахуй хувиараа эрхлэх хүмүүст 2.1 тэрбум төгрөгийн хүүгүй, урт хугацаатай зээл олгох шийдвэр гаргалаа. Өвлийн хүлэмж ажиллуулж буй ААН, иргэдэд цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлнэ. Өнгөрсөн хугацаанд жилдээ 330 гаруй сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт олгодог байсан бол энэ тогтоол хэрэгжсэнээрээ 400 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой болж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ц.Гансүлд: Л.Оюун-Эрдэнэд холбогдуулж нийт 4 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд өнөөдөр цаг үеийн ас

2026-04-21

У.Хүрэлсүх: Ард түмний захиалгаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барьсан

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн талаар байр сууриа илэрх

2026-04-15

АТГ: Д.Тогтохсүрэнгээс хахуулийн 250 сая төгрөгийг хураан авсан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын

2026-04-14