УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт  3.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай

2026-04-03 1670 8

Таван удаа дараалан буюу 20 орчим жил УИХ-ын гишүүнээр ажиллаж буй ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт УИХ-ын даргад нэр дэвшээд байгаа. Өнөөдөр түүний УИХ-ын дарга болох эсэх нь тодорхой болно.

Нэр дэвшигч С.Бямбацогт АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ

  • Жилийн орлого /өөрийн/ – 67 сая төгрөг
  • Гэр бүлийн нийт гишүүдийн орлого – 346 сая
  • Нийтийн орон сууц – 3
  • Амины орон сууц – байхгүй
  • Зуслангийн газар, байшин – байхгүй
  • Үйлчилгээний зориулалттай барилга -1, Авто зогсоол /3.6 тэрбум/
  • Тээврийн хэрэгсэл – байхгүй
  • Мал – байхгүй

гэж мэдүүлсэн байна. Харин өмчлөх эрхтэй гурван газар, эзэмших эрхтэй нэг газраа 1.1 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Үүнээс гадна 249 сая төгрөгийн  үнэт эдлэлтэй, дотоодын банкинд  3.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай бол 3.3 тэрбум төгрөг бусдаас авах авлагатай гэсэн байна. Харин зээлгүй гэжээ. УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт нь “Агротехимпекс” ХК, “Силикат” ХК, “Зоос Гоёл” ХК, “Таван Толгой” ХК, “Говь” ХК, “Хар тарвагатай” ХК, “Ремикон” ХК, “АПУ” ХК-д хөрөнгө оруулалт хийсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10