Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

2026-03-05 3106 18

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт “4:11” мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Энэ удаагийн “4:11” мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Н.Алтанхуяг гэдэг хүнийг шүүх ээлжит шүүх хурал одоо болж байна. Ээлжит гэж хэлэхийн учир нь, энэ хэрэг анх 2017 оноос шалгагдаж эхэлсэн. 2022 оны дөрөвдүгээр сард яллагдагчаар татсан. Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд Н.Алтанхуяг гэдэг хүнийг гурван удаа цагаатгасан. Гэтэл шүүхийн энэ шийдвэрийг үл зөвшөөрч дахин эхлүүлээд байна. Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. АН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийн дунд хамгийн өндөр рейтингтэй яваа хүн. Тиймээс эрх баригч намын зүгээс нөлөөлж шүүхийн процесс ингэж үргэлжилж байна гэж үзэж байна. Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй. Энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10