Монголд эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна

2026-03-05 2696 8

Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт, амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болоод байна.

Монгол Улсад 15-49 насны эрэгтэйчүүдийн 57.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жин, таргалалттай, ЕБС-ийн сурагчдын 23.7 хувь нь илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгаа байна.

Таргалалт нь зүрх судасны өвчин, чихрийн шижин хэвшинж 2, зарим төрлийн хорт хавдар зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог.

Гэр бүл, сургууль, ажлын байр, орон нутаг, бодлого боловсруулагчид хамтдаа эрүүл хүнсний орчин бүрдүүлж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж чадвал таргалалтыг бууруулах боломжтой гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02