Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

2026-03-04 3039 12

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Таныг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай холбоотой мэдээллийг тарааж, гүтгэж байна гэх мэдээлэл гараад байгаа?

-Нэгдүгээрт, би “Шинжиан Шинфа” гэх компанийг дээрэмдсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Хоёрдугаарт, би “Зэс-Эрдэнийн хувь” гэх компаниас 60 тэрбум төгрөг хулгайлах ажлыг хийгээгүй.  Нийгмийн сүлжээг харж байхад хохирогчид өөрсдөө энэ асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан. Харин эсрэгээрээ “Зэс-Эрдэнийн хувь” компани дээр намайг оролцоотой маягийн юмыг Э.Бат-Амгалангийн хэвлэлийн алба болон Баянзүрх дүүргийн зарим хороодын Засаг дарга нарын пост дээр гаргасан байсан.

Хариуд нь би өөрийн цахим хуудсаар дамжуулан “Үүнийгээ боль” гэсэн ганцхан удаагийн жиргээ хийсэн. “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэдэг шиг хулгай хийсэн хүн л сандарч, гэлбэлздэг биз дээ. Надад хэн нэгнийг гүтгэж, доромжлох цаг зав байхгүй. Хол хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд явах зав надад алга.

-Бага хурлын үеэр Э.Бат-Амгалан сайд “Надад нийслэлийн МАН-ын дарга болох туршлага бий” гэж  хэлсэн. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Чаддаг юм бол хурлаа хуралдуулаад аваач дээ тэгвэл. Өөрөө ил тод “Би намын дарга болмоор байна” гэж хэлсэн. Манай нам дүрэм, журамтай. Чаддаг бол хурлаа зарлуулаад авна л биз дээ.  Чадахгүй бол “болмоор байна” гэж дарга нарын үүд сахиж, анкетаа бариад явах шаардлагагүй. Хурал зарлах нь өөрийн гэсэн дүрэм журамтай. Би Нийслэлийн намын даргаар сонгогдоод нэг жил арван сар болж байна. 2024 оны тавдугаар сард энэ ажлыг хүлээж авсан. Намын дүрмээр бол би дөрвөн жилийн хугацаатай намын даргын ажлыг хийгээд, хугацаа дуусахад ажлаа дүгнүүлж, дараагийн хурлаа хийх ёстой. Үндсэндээ хоёр л арга бий.

Нэгдүгээрт, хурлаа зарлуулж, ил тод өрсөлдөх. Хоёрдугаарт, намайг хууль зөрчсөн, хулгай хийсэн гэж үзэж байгаа бол хууль, хяналтын байгууллагаар хүчирхийлүүлж, авч болно ш дээ. Заавал энд тэнд гоншигнож явалгүй, энэ хоёр аргынхаа нэгийг л сонгох хэрэгтэй ш дээ.

Надад хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав алга. Өдөр, шөнөгүй хаврын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. ДЦС-5-ын газар шорооны ажил эхэлсэн. Туулын хурдны замын газар шорооны ажил эхэлсэн явж байна. Гандан, Ногоон нуурын тохижилтын ажил эхэлж байна. Газар чөлөөлөлттэй холбоотойгоор иргэдтэй өдөр, шөнөгүй уулзаж ажиллаж байгаа учраас зав алга байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06