Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

2026-02-06 4482 25

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг 2026 онд тэмдэглэх шийдвэр гаргалаа.

Ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгажээ. Яруу найрагч Р.Чойномын алдар нэрийг сэргээн, алдаршуулж мөнхжүүлэх ажил 1990-ээд оноос өрнөж, түүний зохиосон шүлгийн түүврийг эмхэтгэн “Сүмтэй будрын чулуу” нэрээр хэвлэж, түүнээс хойш “Хориотой модны жимс”, “Буриад найраглал”, орос хэлнээс орчуулсан “Кавказ бүсгүй” зэрэг ном бүтээлийг хэвлүүлж олон нийтэд түгээжээ.

Мөн түүний өв санг хадгалж хамгаалах, сурталчлах зорилготой “Өд сан” байгуулагдаж, оюутан залуучуудын дунд “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн наадам зохион байгуулж, жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадмын үеэр нэрэмжит шагналыг гардуулж байгаа юм.

Ренчиний Чойном нь Хэнтий аймгийн Дархан суманд 1936 оны хоёрдугаар сарын 10-нд төрсөн ба бага залуу наснаасаа шүлэг бичих авьяас нь тодрон гарсан байна. Р.Чойном тухайн үеийн нийгмийн асуудлуудыг хөндөн шүлэглэн бичсээр алдар нэрд гарсан бөгөөд улс төрийг хэт шүүмжилж бичсэн шүлгүүдээсээ болж 1969 онд Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх колонид дөрвөн жил  хоригдож, Хэнтий аймгийн Батноров суманд гурван жил заагджээ.

Түүнийг хорьсон шалтгаан нь зөвхөн түүний бичсэн шүлгийнх нь дөрвөн мөр байсан бөгөөд БНМАУ-н засаг төрийг бусниулах зорилгоор төрийн эсрэг шүлэг бичсэн гэж үзсэн байна. Тэрээр 1979 оны дөрөвдүгээр сарын 24-нд 43 насандаа сүрьеэ өвчний улмаас нас баржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07