П.Сайнзориг: Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан, Хурцын Тайван, Бямбаа нар байсныг сүүлд мэдлээ

2026-02-06 4436 4

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн цахим хаягтаа “Худал мэдээллийг зохион байгуулалттайгаар  их цацаж байна. Залуучууд дарвиад л асуудал үүсгэлээ дээ, за яах вэ дээ гэж бодож байтал зохион байгуулалттай гүтгэлэг яваад байх юм.

Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан. Дараа нь Хурцын Тайван, Бямбаа нар байсан гэдгийг мэдлээ. Камерын бичлэг дээр тэгээд тодорхой байгаа даа.

Нэлээн хай болчихсон юм шиг нөхдүүд шиг санагдсан, элдэв зүйл хэрэглэсэн байгаагүй л бол яах вэ. Хуулийн байгууллага шалгах байх. Бухимдал төрүүлсэндээ хүлцэл эрье ээ та бүгдээсээ” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10