Д.Амарбаясгалан: Агаарын бохирдол, утааны асуудлаа салхинд найддаг ийм сайд 100 хоногийн дотор асуудлыг шийдэх үү?

2026-01-29 4863 28

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт 11:00 цагаас “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Энэ удаагийн хурлын үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүний тавьж буй шаардлагын дагуу Засгийн газар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг ойрын хугацаанд чөлөөлөхгүй бол АН-ын зүгээс Засгийн газрыг огцруулах акц өрнүүлнэ” хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрээр “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Гэтэл 2022 оноос хойш хоёр парламент, гурван Засгийн газар дамжин ажиллаж байгаа хүнээс бодитой үр дүн хүлээх боломжгүй.

Агаарын бохирдол, утааны асуудлаа салхинд найддаг ийм сайд 100 хоногийн дотор энэ асуудлыг шийднэ гэдэг нь ард түмнийг хуурч, тайвшруулж байгаа арга юм. Өнөөдрөөс тооцвол 100 хоногийн хугацаа нь тавдугаар сар хүртэл буюу орон сууцны дулааныг зогсоодог хугацаатай давхцаж байна. Энэ үед иргэдийн эрчим хүчний хэрэглээ буурсан байдаг. Өөрөөр хэлбэл цаг хожиж, асуудлаас бултах гэсэн арга.

Засгийн газрын өнөөгийн байдал, ард түмэнд учруулж буй дарамт нь МАН-аас ард түмнээ чөлөөлөх нөхцөл байдалд хүргэж байна. Иймээс Засгийн газрын гишүүдэд яаралтай хариуцлага тооцохгүй бол ард түмнээс МАН-ыг чөлөөлөх улс төрийн акцыг эхлүүлж, Ардчилсан нам УИХ дахь Ардчилсан намын бүлэгтээ улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16