Хотын даргыг нийслэлийн иргэд сонгодог болох өргөдөлд 6597 хүн гарын үсэг зуржээ

2026-01-19 5127 9

Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдөлд иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулж эхлээд байна.

“Нийслэлийн иргэд хотынхоо удирдлагыг өөрсдөө сонгож, хотын Захирагч иргэдийн өмнө шууд хариуцлага хүлээдэг, бодлогоо хамгаалж тайлагнадаг ардчилсан тогтолцоонд шилжих шаардлага бодитоор тулгарч байна. Иймд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” болон холбогдох сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэдийн шууд, чөлөөт, шударга сонгуулиар сонгодог эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай хуулийн төслийг санаачлах нь зүйтэй гэж үзэж байна” гэж тус өргөдлийг санаачлагч, иргэн М.Төртогтох тайлбар өгчээ.

Хэрэв энэхүү нийтийн өргөдөлд 100 000 иргэн гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэгдэх учиртай. Одоогоор 6597 иргэн гарын үсэг зураад байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10