Визгүй зорчих электрон зөвшөөрлийн систем гэж юу вэ
Визгүй зорчих электрон зөвшөөрлийн системд багтсан орны иргэд АНУ-д 90 хүртэлх хоногоор аялал, бизнесийн зорилгоор зорчих боломжтой. Мөн элчин сайдын яам эсвэл консулд ярилцлага өгөх шаардлагагүй бөгөөд зорчигчийн мэдээллийг автоматаар шалгаж, нэвтрэх зөвшөөрөл олгодог. Тэднээс эцэг эхийн нэр, одоогийн и-мэйл хаяг, гэмт хэрэг үйлдэж байсан эсэх зэрэг хязгаарлагдмал мэдээлэл шаарддаг. 2016 онд сошиал медиа хаяг асуух талбар нэмэгдсэн ч энэ талбар заавал бөглөх эсэх сонголттой хэвээр байгаа аж.
Шинэ журам нэвтэрвэл яах вэ
Сошиал медиа ашиглалтын сүүлийн 5 жилийн мэдээлэл, сүүлийн 5 жилд ашигласан бүх утасны дугаар, сүүлийн 10 жилд ашигласан бүх и-мэйл хаяг, гэр бүлийн өргөн хүрээний мэдээлэл, төрсөн газар, утасны дугаарын түүх, метадата (зурагтай холбоотой техникийн өгөгдөл), биометрийн мэдээлэл: Хурууны хээ, ДНХ, Нүдний солонгон бүрхүүл (iris)-ийн өгөгдөл зэргийг шаардах ба эдгээр мэдээлэл нь “өндөр ач холбогдолтой мэдээлэл” гэсэн нэршилтэйгээр ашиглагдана.
АНУ-ын эрх баригчид дээрх мэдээллийг нэмж шаардахдаа ямар төрлийн сошиал медиа агуулга хайж байгаа, яагаад илүү их мэдээлэл шаардлагатай болсон зэрэг асуултад тодорхой тайлбар өгөөгүй байна.
Уг шинэчлэгдсэн шаардлагад “олон нийтийн санал авах” хугацаа шинэ журам эцэслэхээс өмнөх 60 хоног байх бөгөөд заасан хугацаанд саналаа өгч болно гэдгийг Federal Register-ийнхэн дурджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй