Жан Хо Ги: Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно

2025-12-10 5245 20

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн багийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзсан билээ. Уулзалтад “Physical Asia” төслийн ерөнхий продюсер Жан Хо Ги болон тус шоуны Австралийн багийн оролцогч Эдди Уильямс, БНСУ-ын багийн ахлагч, холимог тулааны тамирчин Ким Дун Хён, кроссфитийн тамирчин Ким Жэ Хун болон Монгол Улсын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаяр, МУГЖ, уран нугараач Б.Лхагва-Очир нар оролцсон.

Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг дэлхийд сурталчилсан төслийн баг болон шоуны оролцогчдод Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд, ирэх оны долоодугаар сард хүрэлцэн ирж Үндэсний их баяр наадам үзэхийг урьсан юм.

Жан Хо Ги “Өргөн уудам тал нутагтай, үзэсгэлэнт байгальтай, нүүдэлчдийн өвөрмөц соёл бүхий Монгол Улсыг дэлхийд таниулахыг маш их хүссэн. Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно. Ерөнхий сайд Г.Занданшатар таны урилгыг хүлээн авлаа. Урьсанд маш их баярлалаа” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16