Өнөөдөр “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трамвай”, “Лаг шатаах үйлдвэр” төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын схем, хэрэгжүүлэх бизнес загваруудыг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон холбогдох талуудад танилцуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь тус төслүүдийг бодитой хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэл 2026 оны үйл ажиллагааныхаа зорилтын нэгээхэн хэсгийг хувийн ААН, байгууллагуудтай хамтарч ажиллах жил болгож зарлаж байна. Энэ хүрээнд эхний ээлжид бизнес эрхлэхэд төвөг учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна. Тухайлбал, барилгын зөвшөөрөл авахад гурав дараалж очих хэрэгтэй болдог. Энэ мэт үе шат, дамжлагыг аль болох цөөлнө.
Хоёрт, ЗХУТ-ийн мэдээллийг боловсруулаад бизнес эрхлэгч, ААН-үүдэд өгдөг болъё. Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд датагаа хуваалцдаг болно. Нийслэлээс зарлаж байгаа томоохон төсөвт өртөгтэй төслийн ажилд бизнесийн байгууллагууд оролцоход шаардлагатай мэдээллийг тодорхой болгох, дотоодын ААН-үүд тендерт орох шаардлагыг хялбаршуулах чиглэлд хамтарч ажиллана. Улаанбаатар хот хөрөнгө оруулалт, түүний эрх зүйн орчныг сайжруулахын тулд санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллана. Ирэх жил хотын нийт хөрөнгийг үнэлнэ. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах боломжуудыг эрэлхийлье. Ирэх жил торгуультай холбоотой харилцаан дээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөсөн, урьдчилсан хэлэлцээрүүд хийгдээд дууссан. Улаанбаатар хот хувийн секторуудад дутагдаж байгаа мөнгөн хөрөнгийн дутагдлыг арилгах, санхүүгийн зах зээл дээр тоглогч болж ажиллана. Улаанбаатар хотын эдийн засаг тэлэхийн хэрээр бид хотод тулгамдаж буй асуудлуудаа шийднэ. Бүх ажлыг хувийн секторуудад өгье гэх хүмүүс байдаг. Гэтэл хувийн секторуудад ажиллах хүч, бизнес эрхлэхэд эрчим хүчний хангамж, техникийн нөхцөл хүндэрч байгаа асуудал тулгарч байна. Мөн мөнгөн хөрөнгийн асуудлууд бий. Тийм болохоор татаастай явдаг салбаруудыг төр өөрөө авч явахаас өөр аргагүй байдаг. Үүний нэг нь нийтийн тээвэр. Нэг дүүргээс бусад дүүрэгт хот, нийтийн аж ахуйн салбарыг хувийн аж ахуйн нэгжид шилжүүлээд явж байна. Нарийн технологи шаардсан салбарууд дээр тендер зарлахад ААН орохгүй байх асуудал гардаг. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт шатсан 207 дугаар байрыг нураах ажлын тендерийг хэд хэдэн удаа зарласан. Энэ мэтчилэн асуудлуудад уян хатан хандаж, бодит нөхцөлийг зөвөөр дүгнэж, шалтгааныг олж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/iydru
https://shorturl.fm/n8MKQ
https://shorturl.fm/RhmF4
u888abcvip screams quality and great experience. I would recommend those who looking for a comfortable experience to visit ! Check out u888abcvip out now!
Hey everyone, I checked out PGbetvip; the VIP bonuses were alright but they could be improved greatly in my mind. So what do you think about pgbetvip personally? Does it deliver what it promises?
Downloaded the PK7app on my phone. Pretty convenient for some quick games on the go. But the UI could be a bit cleaner. Anyone else experiencing the same? Share tips and thoughts about pk7app.
Trying my luck with Rico33win tonight. Wish me luck guys! New to this site too, if anyone have any tips lemme know! What do you think of rico33win from your experiences?
Gonna dive into some action with 32wingame! Heard good things, let’s see if it lives up to the hype. Hoping for fast payouts! Here is the link: 32wingame
Downloading the 8kbetapp now! Mobile betting for the win! This app better be good. Come and let’s play: 8kbetapp
Just stumbled upon ‘dewabetvn8’. Heard some good things about their betting platform. Gonna give it a whirl and see if I can win some dough! Wish me luck! Worth a look at dewabetvn8