АҮЭБЯ: Шатахууны нөөц татан авалт, бүтээгдэхүүний хангалтад доголдол гарахгүй

2025-12-08 5196 15

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас улсын хэмжээнд шатахууны тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байгаа талаар танилцууллаа. 2025 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 08:10 цагийн байдлаар улсын төмөр замын сүлжээнд нийт 562 цистерн вагон газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэн ирээд байна. Үүнд дизелийн түлш, АИ-92 бензин, онгоцны түлш зэрэг үндсэн нэр төрлүүдээс гадна пропан, бутан зэрэг шингэрүүлсэн хий багтаж байгаа юм.

  • Дизелийн түлш – 443 вагон

  • АИ-92 бензин – 89 вагон

  • Бутан – 1 вагон

  • Онгоцны түлш – 5 вагон

  • Киросин – 5 вагон

  • Газолин – 4 вагон

  • Пропан – 28 вагон

Түүнчлэн АИ-92 бензин тээвэрлэж буй 89 вагон төмөр замын тодорхой өртөөнүүдэд хуваарилагдан ирсэн байна. Үүнд:

  • Рашаант – 20 вагон

  • Толгойт – 60 вагон

  • Улаанбаатар – 9 вагон

Харин дизелийн түлштэй нийт 443 вагон дараах өртөөнүүдэд байршиж байна. Үүнд:

  • Рашаант – 16 вагон

  • Толгойт – 241 вагон

  • Улаанбаатар – 25 вагон

  • Дархан-1 – 1 вагон

  • Сүхбаатар – 6 вагон

  • Сайншанд – 88 вагон

  • Чойр – 50 вагон

  • Эрдэнэт – 6 вагон

Ингэснээр шатахууны нөөц татан авалт тогтвортой үргэлжилж, бүтээгдэхүүний хангалтад доголдол гарахгүй байх нөхцөл бүрдэж байгааг салбарынхан мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07