Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна

2025-11-27 1741 7

Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

 

Тэрбээр “Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна. Карьеруудаа бэлдсэн, ажлын зураг дууссан. Мөн кемпүүдээ байгуулж, техникүүдээ оруулж ирж байна. Газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байна. Маргааш Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтарч Туулын хурдны замын трассд орсон 013 дугаар ангийн буудлагын полигоныг шилжүүлнэ.

Ирэх гуравдугаар сараас Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг хийж эхэлнэ. Ингээд 2027 оны долоодугаар сарын 1-нд зорчих хэсгээ нээснээр Улаанбаатар хотын авто замын түгжрэл 15 хувиар буурах юм.

Туулын хурдны замын холбоос буюу Тойрог хурдны замын төслийн тендерийг ирэх долоо хоногт нээнэ. Ингээд энэ ондоо багтаан гүйцэтгэгчээ шалгаруулж, гэрээ хийхээр төлөвлөж байна. Тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 40 хувиар буурна. Улаанбаатар хотод 84 мянган машин л зорчих боломжтой замын дэд бүтэцтэй. Гэтэл сүүлийн үед 600 гаруй мянган машин өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна. Зуны урин дулаан цагт буюу түгжрэл багатай үед 450 орчим мянган машин хөдөлгөөнд оролцдог. Туулын хурдны зам, Тойрог хурдны замыг барьснаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөн сийрэгжинэ. Нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд тасралтгүй үргэлжилж байна” гэлээ.

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15