Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина

2025-11-20 1605 5

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчмын зөрчлийг арилгаж, тохижилтын ажлыг хийж буй. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. Тодруулбал, Гурвалжингийн гүүрний орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр барилгын материал, элс, хайрга ил задгай худалдаалж, олон жил зогсоол болгон ашиглан тухайн орчинд хөрсний бохирдол ихээр үүссэн. Иймээс Гурвалжингийн гүүр орчмын дээрх зөрчлийг үе шаттай арилгаж, тохижилтын ажлыг эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Гурвалжингийн гүүрний хажуу налууг эко хавтангаар хучих ажил 90 хувьтай үргэлжилж байна. Харин Гурвалжингийн гүүрийг тохижуулах ажлыг ирэх хавар үргэлжлүүлнэ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Сүүлийн 30-аад жил Гурвалжингийн гүүр орчимд элс цемент худалдаалж ирсэн. Энэ хэсэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэн, ААН-үүдийг Эрчим хүчний гудамжинд нэгдсэн зогсоол гаргаж, шилжүүлсэн. Үргэлжлүүлэн БГД-ээс Гурвалжингийн гүүр орчмыг тохижуулж байна. Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлж байгаатай холбогдуулан цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд элс хайрга, цемент заруулахгүй.

Мөн 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина. Өөрөөр хэлбэл, Гурвалжингийн гүүрэн доогуур буцаж эргээд БГД-ийн 20 дугаар хороо, Баруун үйлдвэрийн гудамжтай холбогдох юм. Уг авто замыг Эрчим хүчний гудамжны замтай холбоно. Ингэснээр Эрчим хүчний гудамжнаас хотын төв рүү зорчихдоо Хөсөг трейдийн уулзвараар дайрахгүйгээр Гурвалжингийн гүүрэн доогуур эргэж, Дунд голын авто зам руу орох боломжтой болно. Мөн одоо барьж буй Гермесийн нүхэн гарцаар Нарны зам руу орох боломжтой болох юм” гэлээ.

Мөн Гурвалжингийн гүүр орчимд үйл ажиллагаа явуулдаг “STT” төв нь нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй контейнер, павильон барин барилгын материал зардаг. Уг зөрчлийг арилгуулж, явган хүний замыг чөлөөлөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Сүхбаатарын талбайг чөлөөлөхөөр боллоо

Ерөнхий сайд Н.Учралын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж эхэлжээ.

2026-04-28

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг 4-р сарын 30-ны дотор иргэдэд олгохыг үүрэг болголоо

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр болж, компанийн 2025 оны үй

2026-04-28

Л.Энх-Амгалан: Малчдын хүүхдүүд 9 нас хүртлээ аав, ээжийнхээ дэргэд хосолсон сургалтын аргаар боловсрол эзэмших хувилбарыг туршина

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр боловсролын шинэчлэлийн замын зураглал буюу хэрэгжүүлэх бодло

2026-04-27