Х.Нямбаатар: Аав хүү хоёр гарч ирээд хуулийг уландаа гишгэдэг байж болохгүй

2025-11-18 1963 13
НЗДТГ-аас алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр албан шаардлага хүргүүлсэн байдаг. https://mlife.mn/17240
Гэтэл тус зочид буудлыг өмчлөгч Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр цахим орчинд “Би хотын дарга руу “Өргөө-ийн асуудлыг зогсоо гэж мессеж бичсэн. “Ойлголоо” гэх хариу ирсэн” гэж бичжээ. Үүний хариуд Х.Нямбаатар мөн тайлбар мэдээлэл оруулжээ.
Тэрбээр, хууль журам үйлчилдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлдэггүй нэг хүн, нэг гэр бүл манай улсад байна. Гурван шатны шүүхийн шийдвэртэй асуудлыг 2 хүн утсаар яриад, нэг нь “чи наадхаа зогсоо” гээд нөгөөх нь “ойлголоо” гээд шүүхийн шийдвэр хүчингүй болчихно гэж байхгүй. Аав хүү хоёр гарч ирээд хуулийг уландаа гишгэдэг байж болохгүй. Н.Энхбаяр гуай тэр асуудлыг “зогсоо” гэхээр шүүхийн шийдвэр хүчингүй болчихдог юм бол энэ улсад хууль шүүх гэж байгаад яах юм. Харбины гэрээний дэргэд “Өргөө” зочид буудал бол юу ч биш гэж хэлсэн байсан. Том жижиг хулгай гэж байхгүй. Нийслэл алдагдсан өмчөө буцааж авна хэмээн мэдэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10