Лаг хатааж, шатаах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

2025-11-18 1729 5

Манай улсад лаг шатаах үйлдвэр байхгүй. Тиймээс лагийг хатаахдаа талбайд буулгаж, байгалиар нь хатаах аргыг хэрэглэж буй. Энэ нь агаар, орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд инженерийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд “Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийн төслийг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн талбай ойролцоогоор 40 мянган ам.метр бөгөөд Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах юм. Тус үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай бөгөөд шатаасан лаг нь 5-6 метр.куб үнс болно. Улаанбаатар хотод тус үйлдвэрийг барьснаар нийслэлийн хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын үр ашигтай, цогц шийдэл болох юм. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авч дууссан. Цаашид Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу төслийн бүрэн шинжилгээ хийхээр бэлтгэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгажээ

Шүүхээс НЗД-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арг

2026-07-23

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн ажлын гүйцэтгэл 85 хувьд, G1 болон G2 зогсоолын ба

2026-07-23

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнг

2026-07-22