Ж.Нарантуяа: Шөнийн 03:00 цагт гал гарсан, угаар мэдрэгч төхөөрөмж дуугарч хүүхдүүд маань сэрсэн

2025-11-12 1587 6

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БЗД-ийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Тус хорооны оршин суугч Ж.Нарантуяагийнд цахилгаанаас үүдэлтэй гал шөнө дунд гарч, угаар мэдрэгч төхөөрөмж нь дохио өгснөөр хүүхдүүд сэрж, болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан гэдгийг энэ үеэр хэлж байв.

Энэ талаар оршин суугч Ж.Нарантуяа “Манайх хашаандаа байшинтай, гэртэй. Тэр шөнө дөрвөн хүүхэд маань гэрт унтаж байсан юм. Тогны утас массалж, цахилгаанаас үүдэлтэй гал 03:00 цагт гарсан. Угаар мэдрэгч төхөөрөмж дуугарч хүүхдүүд маань сэрсэн. Уг төхөөрөмж дуугарснаар бид болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан. Тухайн үед Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс залгасан байсан. Дуудлагыг нь харчихаад эргэж залгаж чадаагүй. Удалгүй тус төвийн ажилтнууд ирж, нөхцөл байдлыг шалгаад явсан” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Тухайн айлын угаар мэдрэгчийн дохиолол галлагаанаас бус тог цахилгааны асуудалтай холбоотойгоор дуугарсан. Иймээс иргэд тог цахилгааны аюулгүй бүрэн бүтэн байдлыг сайжруулж, болзошгүй эрсдэлээс гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Мөн нийслэлийн хэмжээнд 397 цэгээр түлш борлуулж байна. Өнөөдрийн байдлаар түлшний цэгүүдийн хомсдол арилж, нөөц жигдэрсэн. Иргэд түлштэй холбоотой тодруулах зүйл гарвал 24 цагаар ажиллаж буй Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 7011-9410 дугаарт залгаж лавлах боломжтой” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02