Монголын баг Нэтфликсийн “Physical: Asia” шоуны шилдэг дөрөвт багтлаа

2025-11-12 2040 6

Нэтфликсийн “Бие бялдар Ази” реалити шоуны шилдэг дөрвөн багт БНСУ, Япон, Монгол, Австралийн багууд шалгарлаа.

Японы баг тавдугаар даалгаварт шалгарч цааш финалд өрсөлдөх эрх авсан ба Япон, Монгол, Австралийн багууд шийдвэрлэх тулаанд оролцохоор болов. Үлдсэн гурван баг “Бул эргүүлэх үхлийн тулаан”-д өрсөлдөнө. Монголын багаас улсын арслан Б.Орхонбаяр хоёр эмэгтэй тамирчны хамт хүч үзэх бол БНСУ-ын багт гурван эрэгтэй, Австралийн багт нэг эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин оролцохоор болжээ.

Уг шоуны 10-12 дугаар бүлэг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу арваннэгдүгээр сарын 18-нд цацагдаж, ялагчийг тодруулна. Азийн орнуудад үзэлтээрээ дээд амжилт тогтоож байгаа ур чадвар, хүч чадал, ухаан мэдлэг шаардсан “Physical: Asia” шоу нэвтрүүлэг анх удаа монгол хадмалтайгаар гарч эхэллээ. БНСУ-д хүчтэй нөлөөтэй болсон уг шоу анх удаа Азийн найман орны дунд болж байгаагаараа онцлогтой.

Сонирхуулахад, шоуны ялагч багийг нэг тэрбум вонын мөнгөн шагналаар шагнана гэж зохион байгуулагчид зарлаад байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10