ЭМДЕГ-ын албан хаагчид хууль эрх зүй, ёс зүйн талаарх мэдлэгээ сорин өрсөлдөв

2025-06-12 728 0

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар төрийн албаны хууль, эрх зүйн мэдлэгийг албан хаагчдад түгээн таниулах зорилготой “Шинэтгэе, мэдье, түрүүлье” сэдэвт АХА тэмцээнийг зохион байгуулжээ.

Тэмцээнд ЭМДЕГ-ын албан хаагчид идэвхтэй оролцож, төрийн албаны эрх зүй, зохицуулалт, хууль, ёс зүйн талаарх мэдлэгээ сорин өрсөлдөж,

🥇 Тэргүүн байр – Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн Ж. Байгалмаа

 

🥈 Дэд байр – Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын мэргэжилтэн М. Сүхцоодол

 

🥉 Гутгаар байр – Санхүү, бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Б. Доржханд нар шалгарсан байна.

 

Тэмцээн нь албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг сонирхолтой, үр дүнтэй хэлбэрээр нэмэгдүүлэх, баг хамт олны уялдаа холбоог сайжруулах, байгууллагын соёлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ болсон байна. Цаашид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас  төрийн албан хаагчдын мэдлэг чадавхыг дээшлүүлэх, хууль тогтоомжийг сурталчлан таниулах, байгууллагын хөгжлийг дэмжих олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03