Д.Оюунбат: Борооны үеэр хоёр иргэн ухаан алдсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн

2025-08-22 3813 29

Нийслэлийн Онцгой Комиссоос/НОК/ өчигдөр  Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Өчигдөр 17:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг, аадар бороо орж, 12.5мм хур тунадас буулаа. Үер устай холбоотой 85 дуудлага бүртгэгдсэнээс 24 дуудлагад нь мэргэжлийн байгууллага ажилласан.

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны орон сууцны гадна хоёр иргэн ухаан алдсан байсныг дүүргийн онцгой байдлын алба хаагч нар эмнэлгийн байгууллага дуудаж, хүргэсэн. Тухайн хоёр иргэний биеийн байдал хэвийн, ГССҮТ-д эмчлүүлж байна. Үерийн улмаас хүний амь нас эрсдээгүй.

Ус тогтсон байршлуудын усыг соруулж, гудамж талбайн хог, лагийг цэвэрлэн ариутгаж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10