“The mongolz” баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа

2025-08-22 4576 14

Саудын Арабын Эр-Рияд хотноо  зохион байгуулж буй цахим спортын “Counter Strike 2” тоглоомын  Esports World Cup 2025 тэмцээнд  манай улсын “The MongolZ”  баг хэрхэн өрсөлдөж байгаа тухай мэдээг бид тогтмол хүргэж байгаа билээ.

Манай улсын “The MongolZ” баг шөвгийн наймд Францын “3DMAX” багтай “ВОЗ” (гурван “тар”- аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгуулсан байна.

Ингэснээр “The MongolZ” баг тус тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа. Шөвгийн дөрөвт Францын “Team Vitality” багийн эсрэг энэ долоо хоногийн Бямба гарагийн 22:30 цагт тоглох урьдчилсан хуваарь гарчээ.

Тэмцээний нийт шагналын сан 1.2 сая ам.доллар ба  зохион байгуулагчид  түрүүлсэн багт 500,000, хоёрдугаар байрт 230,000, гуравдугаар байрт 130,000 ам.долларын шагнал өгөхөөр төсөвлөөд байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23