Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

2025-08-08 4346 64

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн буюу зургаан хичээлээр олон улсын олимпиадад амжилттай оролцсон байна. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадад амжилт гаргасан 20 сурагч, нэг багшийг шагнаж, урамшууллаа.

Олон улсын олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж, алтан медальд хүргэсэн НЕБ-ын 11 дүгээр сургуулийн багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав. Олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчид 3, мөнгөн медаль хүртсэн сурагчдад 2, хүрэл медаль хүртсэн сурагчдад 1 сая төгрөг, тусгай байр эзэлсэн сурагчийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулсан юм.

Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдад хандаж үе тэнгийн найз нөхдөдөө үлгэр дуурайлал болж, улс орныхоо нэрийн өмнөөс бахдам амжилт гаргасан багш, сурагчдад талархал илэрхийлээд 2026 оноос эхлэн олон улсын олимпиадад оролцохоор шалгарсан сурагчдын тухайн улс руу нисэх хоёр талын онгоцны тасалбарыг нийслэлээс шийдвэрлэхээр болсон таатай мэдээг дуулгалаа. Олимпиадад оролцох хоёр талын онгоцны тасалбарыг нийслэлээс шийдсэнээр суралцагчид, тэдний эцэг, эх гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлж, олон улсын чанартай олимпиадад тогтмол амжилт гаргахад түлхэц болох юм.

Түүнчлэн НЕБ-ын сургуулиуд олон улсын олимпиадад сурагчдаа тогтмол амжилттай бэлтгэдэг байхад дэмжлэг болох зорилгоор “Ирээдүй” цогцолбор сургуулийг хоёр тусдаа болгон өргөжүүлж байгаа бөгөөд нэг сургуулийг нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож шинэчлэхийг Хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд даалгалаа.

Олон улсын олимпиад нь дэлхийн улс орнуудын шилдэг суралцагчдыг тодорхой шинжлэх ухаан, математик, технологи, хэл шинжлэл зэрэг чиглэлээр оюуны өрсөлдөөн явуулдаг тэмцээнүүд юм. Эдгээр олимпиад нь ихэвчлэн жил бүр зохион байгуулагддаг бөгөөд тухайн чиглэлээр хамгийн чадварлаг суралцагчдыг шалгаруулах зорилготой. Жишээ нь олон улсын математикийн олимпиад анх 1959 оноос Румын улсад эхэлж байсан бөгөөд Монгол Улс 1967 оноос хойш оролцож эхэлсэн ажээ.

Монгол хүүхдүүд олон улсын зургаан хичээлийн олимпиадаас дараах амжилтуудыг гаргажээ.

  1. Олон улсын Математикийн олимпиадад 110 орны 610 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын 11-р сургууль, Сант, Шинэ-Үе сургуулийн 6 суралцагч
    оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медалийг хүртлээ.
  2. Олон улсын Физикийн олимпиадад 87 орны 415 суралцагч оролцсон. Монгол Улсаас МУИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургууль, НЕБ-ын 1-р сургууль, Сант,
    Абсолют элит сургуулийн 5 суралцагч оролцож, 2 мөнгө, 3 хүрэл медалийг хүртлээ.
  3. Олон улсын Биологийн олимпиадад 77 орны 298 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын Орчлон, Монгол тэмүүлэл сургуулийн 2 суралцагч оролцож, 1 хүрэл медаль, 1 тусгай байрын шагналыг хүртлээ.
  4. Олон улсын Химийн олимпиадад 90 орны 354 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын Орчлон, Шинэ монгол, Бага тэнгэр сургуулийн 4 суралцагч оролцож, 4 мөнгөн медалийг хүртлээ.
  5. Олон улсын Мэдээлэлзүйн олимпиадад 87 орны 330 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын Эрхэт эрдэм сургуулийн 1 суралцагч оролцож, 1 мөнгөн медалийг хүртлээ.
  6. Олон улсын Газарзүйн олимпиадад 23 орны 107 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын Шинэ үе, Гёте сургуулийн 2 суралцагч оролцож 2 хүрэл медалийг хүртээд байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна

Өнөөдөр "Улаанбаатар метро", "Улаанбаатар трамвай", "Лаг шатаах үйлдвэр" төслүүдийн техник, эдийн за

2025-12-08

АҮЭБЯ: Шатахууны нөөц татан авалт, бүтээгдэхүүний хангалтад доголдол гарахгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас улсын хэмжээнд шатахууны тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байга

2025-12-08

Залуу арслан Э.Батмагнай ЭХЭМҮТ-д зориулсан хандивын барилдаанд түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос “Сайн үйлсийн аян”-ыг дэмжих ажлын хүрээнд ЭХЭМҮТ-тэй хамтран ул

2025-12-08