Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн удирдлагууд 478 сая төгрөгийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авсан…

2025-08-05 4185 16
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хийлээ. Тус газарт Авлигатай тэмцэх газраас шалгалт хийж, хэд хэдэн ноцтой зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, сүүлийн таван жилд СЭМҮТ-ийн удирдлагууд даатгалын сангаас орж ирдэг татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа, хамаарал бүхий компаниуд руу шилжүүлж авчээ. 
Сайдын мэдээлснээр, 2024 оны арваннэгдүгээр сард иргэнээс Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлын дагуу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн төлбөртэй тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлыг шалгасан байна. Гомдлын мөрөөр ЭМЯ-наас санхүүгийн хяналт шалгалт хийж, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн тул 2025 оны хоёрдугаар сараас Цагдаагийн ерөнхий газартай хамтран санхүүгийн нарийвчилсан шалгалт хийжээ.
 Шалгалтаар:
  • Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэдэд төлбөрийн баримт олгодоггүй.
  • Иргэдээс авсан мөнгийг шууд СЭМҮТ-ийн данс руу бус өөр данс руу шилжүүлдэг.
  • 2022-2024 онд нийт 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг “цагтаа ирээгүй”, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалснаас 478,9 сая төгрөгийн цуцлалтыг хуурамчаар үйлдсэн. Энэ мөнгийг СЭМҮТ дарга нар доод ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр гаргаж авах эсхүл хувийн дансанд шилжүүлж авдаг нь эхний байдлаар тогтоогдсон аж. Энэ үйлдэл нь нэг хоёрхон жил биш таваас дээш жилийн хугацаанд үргэлжилсэн нь тогтоогдсон байна. 
Түүгээр ч зогсохгүй хоол тэжээлийн илчлэг, хүрэлцээ хангалтгүйн улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 80 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд дунджаар 2.85 кг жин хаясан, 53 ортой тасагт 70-80 хүн хэвтүүлэх, 1 орон дээр 2 хүн унтуулах, газар хэвтүүлэн эмчлэх, эрэгтэй, эмэгтэй 53 хүнд зөвхөн нэг суултууртай бие засах газар байсан зэрэг зөрчлүүд шалгалтаар илэрсэн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өнөөдрөөс АИ-92 шатахууныг хязгаарлалтгүй олгож эхэлнэ

Шатахууны нөхцөл, байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дараах мэдээллийг өгчээ. “202

2025-10-28

ДЦС-4 ашиглалтад орсноос хойш 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станц барих гэрээг үзэглэлээ

Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын ста

2025-10-24

Г.Дамдинням: Дайны уршгаар ОХУ-аас он дуустал АИ92 шатахууны нийлүүлэлтийг хязгаарласан

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар м

2025-10-22